• Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд их эмч, ЭНЭШТөвд дотрын их эмч, АДРА Монгол ОУБ-д эмч, эрүүл мэндийн сургалт хариуцсан мэргэжилтэн, “Ази Фарм”-д салбарын менежер, ЭЗШУИСургуульд багшаар одоог хүртэл ажиллаж байна.
• Эрүүл мэндийн 10 гаруй гарын авлага боловсруулж хэвлүүлсэн.
• Өвчтөнүүдэд үзлэг шинжилгээ оношлогоо эмчилгээ хийж байсан.
• Эрүүл мэндийн чиглэлээр анхны тусламж. эрүүл ахуй, эрүүл зөв хооллолт, хорт зуршил, халдварт ба халдварт бус өвчнүүд зэрэг сэдвүүдээр хүүхэд, насанд хүрэгчид болон эмч, багш, иргэдэд сургалтуудыг хийж байсан туршлагатай.
• Мөн ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагын Бизнесээ эхэл хөгжүүл хөтөлбөрийн сургагч багш бөгөөд бизнес маркетингийн төлөвлөгөө боловсруулах болон хуримтлал бизнесийн бүлэг байгуулах, Удирдлага манлайлал, харилцааны сургалтуудыг явуулж байсан туршлагатай.
Олон улсын байгууллагын төсөл дээр ажиллаж байхдаа Монгол орныхоо олон аймаг сумдаар үзлэг болон сургалтуудыг хийж байсан. Энэ үед 8 наснаас 80 хүртэлх настай хүмүүст эрүүл мэндийн боловсролын мэдлэг мэдээллийг түгээх явцад миний нэг ажигласан зүйл бол иргэдийн маань эрүүл мэндийн суурь мэдлэг муутай байдаг нь ажиглагдсан.
Бид өөрсдийн болон ойр дотны хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн талаар ойлголттой байх нь өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжийг бидэнд олгодог билээ.
Монголчуудынхаа эрүүл амьдарч, урт удаан наслахад нь өөрийн сурсан мэдсэнээр туслах эрүүл амьдрах талаар мэдлэг мэдээлэл түгээхээр энэхүү хуудсаа нээсэн болно.