5. Өөртөө анхаарал тавих
Үүний тулд амьдралын эрүүл хэв маягийг бий болгох хэрэгтэй. Үүнд:
• Хангалттай унтаж амрах
• Идэвхтэй хөдөлгөөнтэй амьдралаар амьдрах
• Эрүүл хоол хүнсийг сонгон хэрэглэх
• Хорт зуршлаас хол байх
• Эрүүл биеийн жинг хадгалах
• Оюун ухаан болон сэтгэл санаагаар эрүүл байх
• Тогтмол эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх
Нойр
Насанд хүрсэн хүн өдөрт 7-8 цаг унтаж байх хэрэгтэй. Хүний биеийн ажиллах чадвар хамгийн их буурдаг шөнийн 12 цагаас өмнө унтаж, тархи эрчимтэй ажилладаг өглөө эрт босч хэвших нь маш чухал.
Нойрны ач тус
• Биемахбод нөхөн төлждөг
• Биеийн дархлааг сайжруулна.
• Эдгэрэх чадварыг нэмэгдүүлнэ
• Өдрийн турш сэргэлэн байлгана
Нойр алдагдсанаар:
• Хүний биеийн дархлаа сулрах
• Оюуны чадавх буурах
• Сэтгэл снаа өөрчлөгдөх
• Бухимдаж цухалдах нь ихсэх
• Тархины идэвхтэй ажиллагаа сулрах шинжүүд гарна.
Нойр хүрэхгүй байх шалтгаан:
• Телевизор, компьютер удаан хугацаагаар хэрэглэх
• Зугаа цэнгэлийг хэтрүүлэх
• Шөнийн ээлжийн ажил
• Сэтгэлийн дарамт, тайван бус байдал
• Гудамжны шуугиан
• Кофены хэт хэрэглээ мөн эмнээс шалтгаалж болно.
Нойргүйдлийг хэрхэн зохицуулах вэ?
• Өглөө тогтмол цагт босч орой тогтмол цагт унтаж хэвших
• Зөв хооллох
• Кофе, цай, кока кола ундааны хэрэглээг зохистой байлгах
• Өглөө өлөн үед болон унтахын өмнө согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
• Усаар биеэ чийрэгжүүлэх
• Биеийн тамир дасгал хөдөлгөөн тогтмол хийх
• Тухтай унтах орчныг бүрдүүлэх
• Өрөө тасалгаандаа агаар сайн оруулах
• Цагийн менежментийг хэрэгжүүлж өдөр тутмын ажлын ачааллыг тэнцвэржүүлж байх
Дасгал хөдөлгөөн
Дасгал хөдөлгөөн дутагдсанаас болж жил бүр 250000 хүн наснаасаа түрүүлж нас бардаг. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал нөлөө үзүүлдэг. Үүнд:
Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг.
Цусны сийвэнгийн бүтцийг сайжруулж, цусны нөжрөлөөс хамгаалдаг.
Биеийн харьцааг сайжруулдаг.
Ясны нягтаршилтыг сайжруулж, яс сийрэгжихээс сэргийлдэг.
Дархлааны тогтолцоог сайжруулна.
Сэтгэл санааг өөдрөг болгож тайвшруулдаг.
Хоол боловсруулалт, бодисын солилцоог сайжруулдаг.
Хоол тэжээл
Хоол хүнсэнд агуулагдах гол амин тэжээл бол нүүрс ус, уураг , өөх тос бөгөөд
Уургийг биемахбодыг бүтээгч – “тоосго”
Нүүрс усыг – эрчим хүчний шууд эх булаг
Өөх тосыг – хүний биеийн эрчим хүчний агуулах гэж зүйрлэдэг.
Мах өндөг гэх мэт амьтны гаралтай бүтээгдэхүүн нь уургаар маш баялаг боловч хэтрүүлэн хэрэглээд байх тохиолдолд цусны даралт ихэсгэх, зүрх судасны өвчтэй болох, судас хатуурах, ясны бэхжилт муудах гэх мэт сөрөг үр дагавартай
Ханасан өөх тосны хэрэглээ ихсэх тохиолдоллд түүнд агуулагдах холестерин нь цусны судасны ханыг хатууруулан улмаар цусан хангамжийн дутагдал болох, нарийн судас бөглөрснөөс зүрхний шигдээс болон тархины цус харвалт үүсгэдэг.
Нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хэтэрсэн тохиолдолд таргалалт, чихрийн шижингээр өвдөх эрсдэл нэмэгддэг.
Зохистой хооллох зарчим:
• Зохистой хэмжээтэй байх
• Зөв зохицолтой байх
• Хоолны илчлэгийг хянах
• Тэжээллэг чанар
• Тохируулан хэрэглэх
• Нэр төрөл олон байх
Ус уух
Ус нь хүний бие махбодын ус давсны тэнцвэрт байдлыг хадгалах, бие махбодид ашигтай бодисыг зөөвөрлөх, эд, эсийн бүтцийг үүсгэх, уусгагчийн зэрэг үүргийг гүйцэтгэдэг.
Насанд хүрсэн хүний биеийн 60%, бяцхан хүүхдийн 75% нь ус байдаг.
Уураг тархины эс - 85%
Зүрхний эс - 70%
Уушигны эс - 70%
Бөөрний эс - 80%
Ходоодны шүүс - 99%
Хөлс - 99%
Яс - 30%
Өөх -20% гэх мэтчилэн усыг агуулдаг.
Эндээс ус бидний биед хичнээн их хэрэгтэй чухал болохыг харж болно. Жишээ нь хамгийн хуурай яс л гэхэд 30%-ийн усны агууламжтай байна.
Гэтэл өдөр бүр энэхүү шингэний хэмжээ алдагдаж байдаг. Хамгийн ихээр шээс болон хөлсөөр алдагддаг ба үйл хөдөлгөөн бүрийн үед ус гадагшилж байдаг. Тухайлбал:
- Нүдээ цавчих бүрд
- Хоол унд залгихад
- Амьсгалахад
- Бодож тунгаах болон сэтгэхэд хүртэл усны хэмжээ маань алдагддаг.
Биеийн жингийн 1%-тай тэнцэх ус алдагдахад бие организмд дохио өгч ам цангадаг. Энэ дохиог хүмүүс өлсөж байна гэж буруу ойлгож юм идэхийг хүсдэг. Харин энэ бол үнэн чанартаа эд эс усаар цангасны дохио юм. Тиймээс энэ үед юм идэх биш харин алдагдсан шингэнээ нөхөхийн тулд ус уух хэрэгтэй. Цай кофе, ундаа зэрэг нь усыг орлож чадахгүй тул өдөрт ойролцоогоор 2л шингэн алддаг тул 8-10 аяга ус уух хэрэгтэй.